
Улаанбуудай экспортлогч гурав дахь том орон болох ОХУ экспортоо
багасгаж магадгүй тухай мэдээ цацагдсанаас үүдэн уг таваарын үнэ
дээшилжээ.

Улаанбуудай экспортлогч гурав дахь том орон болох ОХУ экспортоо багасгаж магадгүй тухай мэдээ цацагдсанаас үүдэн уг таваарын үнэ дээшилжээ. Тодруулбал, баасан гарагт бушель улаанбуудайн үнэ 2.2 хувиар өссөн байна. ОХУ-ын Эдийн засгийн сайдын хэлснээр тус улс улаанбуудай экспортолж эхлэх эсэхийг энэ долоо хоногт хэлэлцэн, шийдвэрлэх юм байна. ОХУ-ын улаанбуудайн ургацын хэмжээ энэ онд буурах төлөвтэй байгаа аж.
Д.Ундрах 24tsag.mn