

Гэмт хэрэгтэн 200 км/цагийн хурдтай явж байсан нь тогтоогдсон байна. Амиа алдсан долоон хүний тав нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хоёр нь тэдний багш байсан байна. Харин хүн дайрсан согтуу жолооч ослын дараа доргилтоос ухаан алдаж эмнэлэгт хэвтэж байгаа аж.
ОХУ-ын Онцгой байдлын яамны төлөөлөгчийн мэдээлснээр харамсалтайгаар амиа алдсан хүүхдүүд Москва хотын Минскийн гудамжин дахь нэгэн кино студийн ойролцоо амралтын өдрөөр зугаалж явсан байна.
Долоон хүний аминд хүрсэн 29 настай жолооч 2010 онд мөн согтуугаар машин жолоодсон хэргээр жолоо барих эрхээ хасуулж байжээ. Холбогдох байгууллагынхан хэргийг шалгаж байна.
Д.Идэр