Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайдын Замын-Үүд дэх томилолт 5 саяын хаалганы “дуулианд” дарагдав

2021-7-05
0
ЖИРГЭХ

Замын-Үүдэд олон зуун автомашины цуваа үүсч, ачаагаа авах гэсэн иргэд олон сараар хүлээсээр туйлдаж, эцэстээ олон сая төгрөгийн хахууль төлж байж, дарааллын урдуур орж байгаа талаарх мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Газар дээр нь нөхцөл байдал хүндэрч, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нь ч  асуудлыг шийдвэрлэж чадахгүй “бууж өгөөд” байсан юм.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон сар дамжин яригдаж байгаа асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр албан тушаалтнуудын хамт Зам-Үүдэд ажилласан билээ. Харин чамгүй их ач холбогдол өгч очсон газартаа чухам юуг шийдэв. Үүнд, ажлаа 30 хоногт сайжруулахгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцохоо мэдэгдлээ. Бас Ерөнхий сайдаас давж, дуулиан тарьсан нь таван саяын үнэтэй ариутгалын хаалга байлаа. 

Амралтын өдрүүдэд энэ талаар шуугьж, хаалганы зургийг бусад улсынхтай харьцуулан шүүмжлэгсэд олон байв. Үнэндээ Ерөнхий сайдын “айлчлал”-ыг ашиглан асуудлаа бүтнээр нь харж, тайлбарлаж байгаа дарга, албан тушаалтан тэнд байгаагүй байна.

Эрээн-Замын-Үүд, Замын-Үүд-Эрээн чиглэлд энгийн үед өдөрт 300-500 автомашин, зуны ид бүтээн байгуулалтын үед 500-гаас дээр автомашин нэвтэрч, ачаа эргэлт хийдэг байлаа. Харин одоо Хятадын тал манайхыг улаан бүс болсонтой холбоотойгоор Эрээн боомтдоо ачаа ариутгалын 3-4 шат дамжлага нэвтрүүлсэн тул өдөрт 100-150 автомашин хүлээн авах хүчин чадалтай болсон.

Үндсэндээ ачаа тээвэрлэх автомашины тоо ердийн үеийнхнээс 3-5 дахин буурчихаад байгаа тул эрэлт, нийлүүлэлтийн хуулиар нэг автомашины ачаа ачих үнэ 3-5 дахин нэмэгдэх нь зүйн хэрэг. Одоо бол бүр 7-8 дахин өсчихлөө. Жолооч нар ачаагаа ачуулахын тулд тээвэр зууч эрхлэгчид нэг нэгээсээ өрсөн өндөр үнэ хэлж байж автомашин олж байна.

Дунд нь жолооч ба тээвэр зуучийн хооронд ажиллаж, үнэ хөөрөгддөг ченжүүд олноор бий болж, мөнгө хийхээр 2000 автомашин Замын-Үүдэд шавчихаад байгаа аж. Гэтэл Замын-Үүдийн дарга нар Ерөнхий сайдад нэг хаалга, 50 жолоочийн тусгаарлалт гээд жижигхэн асуудал ярьсаар байгаад явуулчихсан талаар шүүмжлэл ид өрнөж байна.

Үнэндээ Хятадын талд манайхаас хүлээн авах машины тоог нэмэх хүчин чадал хүрэхгүй болсон. Учир нь, Монголоос орж ирсэн ноос, шар айраг төмөр замаар нэвтэрсэн рапснаас коронавирусний халдвар илэрч, байцаагчид нь өвдөж, эмнэлэгт тусгаарлалтад орсон байна. Мөн Хятадын ажлын цаг богино буюу 8.30-12.00, үдээс хойш 14.30-17.30 хүртэл хэвээрээ. Харин одоо Хятадын тал Монголоос өдөрт хүлээн авч нэвтрүүлж байгаа 100 автомашинд тааруулаад Эрээнээс наашаа Замын-Үүд рүү ачаагаа сайн зохион байгуулалттайгаар татах, ачилтын үнийг нь буулгах, ченжийг байхгүй болгох, үнэ хөөрөгдөхгүй байх ийм л үндсэн ажлуудыг хийх ёстой байсан.

Үнэндээ олон хоног бодох юу ч байхгүй. Байгаа нөхцөл байдалд зохицуулалт буюу менежмент хийх л асуудал шүү дээ. Ямар нэгэн юмыг хөгжүүлнэ гэхээрээ барилга, бүтээн байгуулалт хийх явдал гэж ойлгоод түүнийхээ мөнгө, санхүүжилтийг л яриад явдаг манай төр энэ удаад ч Эрээний ачааг зохицуулахад таван саяын төсөвтэй хаалгаа сайжруулах шийдэл дээр л бууж байна даа.

Хятадын тал ачааны баглаа боодлыг нээж, дотор талаас нь арчдас шинжилж, манай хаалганаас хамаарахгүйгээр хийчихэж байгаа. Тэгэхээр энэ хаалганаас үнэндээ юу ч хамаарахгүй нь тодорхой.

Харин Ерөнхий сайдын энэ удаагийн Замын-Үүд дэх томилгоо таван саяын хаалганы дуулиан, ажил сайжруулахгүй бол албан тушаалаас нь чөлөөлнө гэх сүржин мэдэгдэлтэйгээр дуусч байна.

У.Тэргэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг танилцуулах хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр боллоо
АБГББХ: Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжив
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
Мэдэгдэл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (64.119.26.171)
    Арчаагүй төр засгийн гай
    2021 оны 07 сарын 05 | Хариулах
  • saraa (192.82.78.154)
    Дорноговь аймгийг, Замын Үүдийг удирдаж байсан засаг дарга нэртэй хэдэн нөхдийн ажлын үр дүн шүү дээ, өдийн хүртэл энэ ганц асуудлыг шийдээгүй байсан нь үнэхээр сэтгэлгүй байсны үр дүн
    2021 оны 07 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.187.51)
    30 хоног хил хаалттай байвал монгол дуусна.
    2021 оны 07 сарын 05 | Хариулах
  • Бат лут (202.9.40.26)
    Ерөнхий сайд Оюунэрдэнэ Замын үүдэд учирсан гамшгийг газар дээр нь шийдэхгүй юм бол яах гэж очсон юм бэ Төрийн байгуулгуудын албан тушаалтнуудын хоорондын ажлын уялдаа холбоо сахилага хариуцлагын асуудал шүү дээ.30 хоногийн хугацаатай үүрэг өгчөөд болоо юу Ийм ерөнхий сайдтай улс хөгжихгүй ажлаа өг
    2021 оны 07 сарын 05 | Хариулах
  • зочин (122.201.24.226)
    Ямарваа нэгэн материалаг зүйл хийвэл төсвөөс мөнгө зувчуулах боломж бий болдог учир зүгээр зохицуулачих юман дээр санхүүжилт яриад явчихдаг.
    2021 оны 07 сарын 05 | Хариулах
  • Soliyoo (192.82.80.20)
    ene zavaan haalga shig yumiig darui solij orchin zagtaa niizsen zuileer solio !
    2021 оны 07 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг танилцуулах хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр боллоо
    10 цаг 23 мин
  • АБГББХ: Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжив
    13 цаг 25 мин
  • Монгол-Узбекистан Улсын төрийн тэргүүний айлчлалын хүрээнд зохион байгуулсан Өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч байна
    13 цаг 36 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
    13 цаг 56 мин
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
    14 цаг 36 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
    14 цаг 59 мин
  • “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарилаа
    15 цаг 21 мин
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
    15 цаг 35 мин
  • Мэдэгдэл
    16 цаг 7 мин
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
    16 цаг 20 мин
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
    16 цаг 32 мин
  • Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
    16 цаг 48 мин
  • Монгол Улсад энэ сарын 6-ны байдлаар 222,642 жуулчин иржээ
    17 цаг 0 мин
  • СОР17 хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө
    17 цаг 34 мин
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
    18 цаг 0 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    18 цаг 25 мин
  • Н.Алтанхуяг: Төсвийн тодотголыг ойр, ойрхон хийх нь буруу
    18 цаг 45 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт бүлэг, эргүүлүүд ажиллаж байна
    19 цаг 22 мин
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
    19 цаг 32 мин
  • Танилц: Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь
    19 цаг 33 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК