
Камерун улсын таван иргэнийг өнөөдөр хүний эрхтэн наймаалсан хэрэгт сэжиглэн тус улсын цагдаа нар баривчилжээ. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр тэд цүнхэндээ хэд хэдэн хүний толгой авч явжээ. Тэд нийслэл хот Yaounde-гээс холгүй Djoum нэртэй тосгоноос хүний толгойг
зааны мах хэмээн авчирсан аж. Цагдаа нар цүнхийг онгойлгоход нас бараад
удаагүй хүний толгой байсан гэнэ. Хэрэгтнүүдийн нэг нь хүний толгой
авчирч өгвөл 10 сая франк өгнө гэж нэгэн бизнесмэн амласан хэмээн өчжээ.
Төв Африкийн Камерун зэрэг орнуудад хүний болон ховор амьтны эрхтэн үнэд хүрдэг. Хүний эрхтэн наймаалагчдын олонх нь булш ухагчид байдаг бөгөөд цөөн хэд нь ийм зорилгоор хүний амь насанд хүрдэг байна.
Энэ оны эхээр бас нэгэн Камеруны иргэн хүний эрхтэн наймаалсан хэргээр ял эдлэхийнхээ өмнө хүний толгойг 5 сая франкаар зарах гэж байснаа телевизээр ярьж байжээ.
Б.Баяр
Сэтгэгдэл (1)