
Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, зарим газраар хур тунадас орно. Говийн нутгаар солигдмол үүлтэй, нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 13-18 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.