
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Ганбаатар нар Хүүхэд харах төвийн талаархи хуулийн төсөл санаачлан Засгийн газарт өргөн барьсан. Энэ төслийг хэрэгжүүлснээр 60 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болох юм байна. Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг энэ хуулийн төслийн талаар болон цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлаад байна. Хэвлэлийн хурал 11 цагт Төрийн ордны "Г" танхимд болно.