
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөлийн ээлжит хурал маргааш болно

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр болно. Уулзалтаар зөвлөл болон танхимын зүгээс авч хэрэгжүүлсэн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, 2012 онд дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах Худалдааны салбарын оны шилдэг байгууллага, хувь хүмүүсийг шалгаруулах арга хэмжээ, шинэ Засгийн газар холбогдох яам, агентлагуудад худалдаа, үйлчилгээний салбар, зөвлөлийн зүгээс хүргүүлэх санал, хүсэлтийн талаар ярилцах аж.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл жижиглэн худалдаа эрхлэгчтэй уулзаж, бизнесийн орчны талаар ярилцан санал, хүсэлтийг нь сонсох юм байна.
Д.Ундрах 24tsag.mn