
Долоо хоногийн өмнө “Камеро 2012” машинаа унаж буй зургаа твиттертээ
нийтэлсэн Ник Гордон маш хачин нөхцөлд авто машины осолд оржээ. 22
настай Ник Гордон дуучин Уитни Хюьстений охин, өөрийн найз бүсгүй Бобби
Кристина Браунтай хамт явж байгаад маргалдсаны улмаас анхаарал сарниж
осолдсон аж.

Долоо хоногийн өмнө “Камеро 2012” машинаа унаж буй зургаа твиттертээ нийтэлсэн Ник Гордон маш хачин нөхцөлд авто машины осолд оржээ. 22 настай Ник Гордон дуучин Уитни Хюьстений охин, өөрийн найз бүсгүй Бобби Кристина Браунтай хамт явж байгаад маргалдсаны улмаас анхаарал сарниж осолдсон аж.
Машины урд хэсгийн бампер урагдаж, урд талын дугуй салсан байв. Тэгсэн хэдий ч тэд 911-рүү залгаж тусламж дуудаагүй байна.
Тэднийг хамт явж байгаад осолд орсон талаар хожим мэдсэн байна. Гэрийнхээ гадаа гэрэл нь асаалттай тавьсан машиныг нь цагдаа нар харж хаалгыг нь тогшсон ч хосууд онгойлгож өгөөгүй байна. Харин Ник Гордон тэр өдөртөө ослын талаар “Би машин жолоодож яваагүй. Одоо бага зэрэг бэртэлтэй байна” хэмээн твиттертээ бичжээ.
Тэднийг хүнд бэртсэн байж болзошгүй хэмээх таамаглал явж байгаа ч хосууд ямар нэгэн хариу өгөхгүй байна.
Д.Идэр
