Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Асамблейн чуулга уулзалтад оролцож байгаа билээ. Тэрбээр энэ зуур өөрийн сурч байсан Харвардын их сургуульд очин лекц уншсан. Сонирхолтой нь Монголын ерөнхийлөгч лекц уншсныхаа дараа тус сургуулийн лого тэмдэгтэй 25 ширхэг футболка худалдаж авсан тухай "CNN"-ий сэтгүүлч бичжээ. Ц.Элбэгдорж "10 жилийн дараа Харвардад дахин ирэхэд сайхан байна. Өмнө нь би сургуулиа төгсөөд явахдаа өөртөө зориулж ганцхан ширхэг футболка авч байсан. Харин энэ удаа хүүхдүүддээ зориулж 25 ширхэгийг авлаа" гэжээ. Сэтгүүлч "Монголын ерөнхийлөгч өөрийн төрсөн 5 хүүхэд мөн өргөж авсан 20 хүүхэддээ Харвардыг сурталчилахыг хүсчээ" хэмээн онцолсон байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2002 онд Харвардын их сургуульд мастерийн зэрэг хамгаалсан юм.
Б.Баяр



















































