МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүд Булган аймгаас Өвөрхангай руу
явах замдаа осолдож, нэг хүн амиа алдсан талаар манай сайт мэдээлсэн.

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүд Булган аймгаас Өвөрхангай руу явах замдаа осолдож, нэг хүн амиа алдсан талаар манай сайт мэдээлсэн. Ослын улмаас “Шударга ёс” эвслийн бүлгийн ажлын албаны ахлагч Н.Мөнхжаргал гэх залуу газар дээрээ амиа алдсан. Харин үлдсэн гурван хүний биеийн байдал муу ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Талийгаач Н.Мөнхжаргалын хувьд сэтгүүлч мэргэжилтэй, "Өнөөдөр", "Ардын эрх" сонинд ажиллаж байсан аж.
Б.Чимэг