Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХӨСҮТ-ийн захирлын албан тушаал тоглоомны томилгоо юу

2021-9-07
0
ЖИРГЭХ

Олны анхаарлыг тэр бүр татаад байдаггүй байсан ХӨСҮТ коронавирусний цар тахлаас хойш "од" болсон. Нэг үгээр хэлбэл халдварт өвчин дэгдсэн нь эрүүл мэндийн салбар тэр дундаа ХӨСҮТ-ийг олны анхааралд эрхгүй оруулсан билээ. Тиймээс ч тус байгууллагын дотоод, гадаад орчин, тоног төхөөрөмжийн чанар, стандарт, үйлчилгээ, эмч нарын ур чадвар, байгууллагын удирдлагууд гээд бүхий талаараа анхаарал татсан сэдэв байсаар ирлээ. 

2007 оноос хойш байгууллагын захирал нь солигдоогүй ХӨСҮТ-ийн удирдлага сүүлийн есөн сарын хугацаанд хэдэнтэй өөрчлөгдөж, төрийн албанд халгаа сэлгээ хэрхэн явагддагийг утгаар нь харууллаа. Тодотговол,   

2020 оны нэгдүгээр сарын 21: Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тушаал гаргаж, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг ажлаас чөлөөлөх шалтгаан нь нэгдүгээр сарын 19-ний орой "Өргөө" амаржих газарт төрсөн эхийг орой нь ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүнлэг бус загнасан, өвчтөн тээвэрлэх журмыг зөрчсөн, ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байдаг. Харин Д.Нямхүү захирал энэхүү шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр түүний талд гараад байгаа.  

2021 оны нэгдүгээр сарын 27: Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ХӨСҮТ-ийн дэд захирлаар ажиллаж байсан Д.Наранзул ерөнхий захирлаар томилов. Тэрбээр ХӨСҮТ-ийн дэд захирлаар томилогдохоос өмнө Сүрьеэгийн тандалт судалгааны албаны судлаачаар ажиллаж байсан нэгэн юм. Түүнийг өөрийн хүсэлтээрээ ажлаас чөлөөлөгдсөн хэмээдэг ч угтаа үүнд улс төрийн эрх ашиг байсан гэдгийг тэрбээр нуугаагүй. Тодруулбал, Шадар сайд С.Амарсайхан ХӨСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцах үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Наранзул “Та нар өнгөрсөн хугацаанд улс төржсөөр байгаад энэ эмнэлгийг ийм байдалд хүргэсэн. Та нар намайг сольж өөрсдийн хүнээ тавих гээд байгаа бол болно. Би энэ эмнэлгийн даргаар ажиллахгүй” хэмээж байсан гэдэг. Улмаар түүнийг 2021 оны гуравдугаар сарын 19-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. 

2021 оны оны гуравдугаар сарын 19: Эрүүл мэндийн сайд С.Энхболд Д.Наранзулыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ХӨСҮТ-ийн захирлаар Л.Баттөрийг томилов. Тэрбээр Төрийн тусгай албаны эмнэлгийн захирлаар 2016-2020 он, улмаар АШУҮИС-ийн эмнэлэг хариуцсан дэд захирлаар ажиллаж байгаад тус албанд томилогдсон байдаг. Тэгвэл есдүгээр сарын 6-ны өдөр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Мөн л түүнийг өөрийн хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдсөн гэх. 

2021 оны есдүгээр сарын 7: Эрүүл мэндийн сайд С.Энхболд ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэд захирал Ц.Билэгтсайханыг томилжээ. Ц.Билэгтсайхан нь 2014 оноос өнөөдрийг хүртэл Хоёрдугаар төв эмнэлгийн дэд захирлаар ажиллаж байсан нэгэн аж.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын томилгоо ийнхүү явагджээ. Хатуухан хэлэхэд, ХӨСҮТ-ийн захирлын албан тушаал тоглоомны томилгоо болсон бололтой. 

Харин ямар учраас тус байгууллагын удирдлагыг ойр ойрхон өөрчлөөд байдаг нь олны анхаарлыг эрхгүй татаж байна. Коронавирусний цар тахалтай холбоотойгоор ХӨСҮТ-д их хэмжээний мөнгө эргэлдэж, холбогдох албан тушаалтнууд нь завшсан байх магадлалтай хэмээн нэр бүхий хүмүүсийг АТГ саатуулан шалгаж буй. Энэ нь ч ерөнхий захирлын албан тушаалтай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Тиймээс ч ийнхүү халгаа сэлгээг хийж буй гэдгийг хэлэх хүн цөөнгүй. 

Түүнчлэн цар тахлаас үүдэж, эдийн засаг хямарч буй энэ үед зөвхөн ХӨСҮТ-д л мөнгө угаах ганц боломж байгаа учир улстөрчид ийнхүү овшин ашиглаж удирдлагуудыг нь хольж сольж байна гэх. 

Коронавирусний халдвар хэдийнэ цар тахлын хэмжээнд хүрч, хичээл сургуулийн үйл ажиллагааг ч доголдож мэдэхээр болоод буй энэ үед цар тахалтай утгаар нь тэмцэж, хяналтандаа оруулах гол чих үүрэгтэй ХӨСҮТ-д сандал суудлын халаа сэлгээ хийгдэхээс бус өөр дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь олны нүдээ ил байна.  

Б.Баатар  

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг танилцуулах хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр боллоо
АБГББХ: Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжив
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
Мэдэгдэл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • ИРГЭН (202.131.227.179)
    АЖИЛ НЬ УЛАМ ДОРДООД Л БАЙХ ЮМ ЗАХИРАЛ, ДЭД ЗАХИРАЛ АЛБАД ТАСГИЙН ДАРГА ГЭЖ ЧАДВАРГҮЙ МЭРГЭЖИЛТЭН ИХ ТАВИГДАХААР ЯАЖ САЙЖРАХ ВЭ ДЭЭ САЯХАН ГЭХЭД БАРАГ 3 ТЭРБУМЫН ОНОШЛУУРЫГ БАРАГ НУУЖ УСТГАСАН ГЭСЭН ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ ГЭЖ УУЛ НЬ АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГӨ БИЗ ДЭЭ
    2023 оны 05 сарын 24 | Хариулах
  • зочин (202.21.111.218)
    Оношлуур, эм, хэрэгслийн шууд худалдан авалтын цаана сайд нар нь л байгаа. Үгэнд нь орж заасан компанийг нь сонгон шалгаруулалтад тэнцүүлэхгүй бол ажлаас нь хална, эсвэл АТГ-д өгнө. Эрүүл мэндийн сайд нарын хөрөнгө орлого яаж өөрчлөгдсөнийг харах хэрэгтэй.
    2021 оны 09 сарын 08 | Хариулах
  • зочин (202.21.109.36)
    Олон хүн короногоор эндвэл ар гэрийнхэн .. халдварт өвчин гэж нэр л мэддэг бусад оношлогоо..эмчилгээ... сувилахуй ..нөхөн сэргээлт гэж мэдэгүй захиралуудыг томилсон ..ТОМИЛСОН ..САЙД нарыг нь шүүхэд өгнө шүү....
    2021 оны 09 сарын 08 | Хариулах
  • хөсүт-ийн ажилтан (202.9.40.121)
    улам дорджээ яанаа
    2021 оны 09 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг танилцуулах хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр боллоо
    2 цаг 46 мин
  • АБГББХ: Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжив
    5 цаг 48 мин
  • Монгол-Узбекистан Улсын төрийн тэргүүний айлчлалын хүрээнд зохион байгуулсан Өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч байна
    5 цаг 58 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
    6 цаг 19 мин
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
    6 цаг 59 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
    7 цаг 22 мин
  • “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарилаа
    7 цаг 44 мин
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
    7 цаг 58 мин
  • Мэдэгдэл
    8 цаг 29 мин
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
    8 цаг 43 мин
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
    8 цаг 55 мин
  • Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
    9 цаг 11 мин
  • Монгол Улсад энэ сарын 6-ны байдлаар 222,642 жуулчин иржээ
    9 цаг 23 мин
  • СОР17 хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө
    9 цаг 57 мин
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
    10 цаг 23 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    10 цаг 48 мин
  • Н.Алтанхуяг: Төсвийн тодотголыг ойр, ойрхон хийх нь буруу
    11 цаг 8 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт бүлэг, эргүүлүүд ажиллаж байна
    11 цаг 45 мин
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
    11 цаг 55 мин
  • Танилц: Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь
    11 цаг 56 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК