Өнгөрсөн зургаадугаар сарын 10-наас хойш жолооны үнэмлэх өнөөг хүртэл
хэвлэгдээгүй байгаа. Жолооны үнэмлэх хэвлэдэг “MDI” компани нь техникийн
шинэчлэл хийж байгаа хэмээн өнөөдрийг хүртэл хойшлуулаад байгаа.

Өнгөрсөн зургаадугаар сарын 10-наас хойш жолооны үнэмлэх өнөөг хүртэл хэвлэгдээгүй байгаа. Жолооны үнэмлэх хэвлэдэг “MDI” компани нь техникийн шинэчлэл хийж байгаа хэмээн өнөөдрийг хүртэл хойшлуулаад байгаа. Харин наймдугаар сарын 10-наас эхлэн жолоо барих шаардлагатай иргэдэд түр үнэмлэх олгож эхэлсэн юм. Тиймээс жолооны үнэмлэх хэвлэж байсан “MDI” компанийн гэрээг цуцалжээ. Бэлдэц дутуу, машин эвдэрсэн гэдэг шалтгаанаар жолооны үнэмлэх хэвлэх ажиллагаа зогсч иргэдэд бухимдал чирэгдэл үүссэн учраас ийм арга хэмжээ авсан байна. Тиймээс Замын цагдаагийн газраас нээлттэй тендер зарлаж олон шалгуур үзүүлэлтээр “Смарт солюшнз” компанийг сонгожээ. Шинээр сонгогдсон компанийн хувьд энэ сарын дундуур хэвлэж эхлэх бөгөөд өдөртөө 2000-3000 ширхэгийг хэвлэх хүчин чадалтай юм байна.
Б.Золбоо
Сэтгэгдэл (1)