Шведийн Вант Улсын Норршопин хотноо жил бүр уламжлал болон зохиогддог “Соёлын үдэшүүд” арга хэмжээний хүрээнд залуу уран бүтээлч О.Ангарагсүрэн, Ж.Анунаран, Ш.Тамир нарын монгол зургийн онцлог, хувьсал өөрчлөлт, XXI зуун дахь шинэчлэлтийг харуулсан “Монгол: Эрт ба эдүгэ” сэдэвт уран зургийн үзэсгэлэн гарч байна. Уг үзэсгэлэнг залуу зураач, уран бүтээлчдийг дэмжих “Тунамал төгс” ТББ, Шведийн чөлөөт уран бүтээлч ДэМулан нар Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ.
Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд Б.Энхмандах, Норршопин хотын Захиргааны Зөвлөлийн гишүүн, ноён Оллэ Ёоханссон нар оролцож нээж үг хэлэв.
Элчин сайд Б.Энхмандах хэлсэн үгэндээ, Шведэд анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү үзэсгэлэн Их Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн жилд зохиогдсоноороо онцлогтойг тэмдэглэж, энэ мэт олон үзэсгэлэн, арга хэмжээ оёлын солилцооны үүдийг нээх нь дамжиггүй гэлээ гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.




















































Сэтгэгдэл (1)