Урт нэртэй хуулийн хэрэгжилтийн ажлыг шалгана

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Уянга сумдад, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Орхон, Хангал голын бохирдол, усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын байдалд Байгаль орчныг хамгаалах тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэг танилцсан байна. Тус хуулийн хэрэгжилтэд дүгнэлт гаргах үүрэг бүхий тус байнгын хороон Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр 14:00 цагаас "А" танхимд хуралдана.