Унгар улсын Зомбатхей хотод чөлөөт бөхийн ахмадын ДАШТ болж байгаа билээ. Энэхүү тэмцээнд манай улсаас гурван бөх оролцсоноос Дархан-Уул аймгийн “Хасу-Мегаватт” клубийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Ш.Баянмөнх 41-45 насны бөхчүүдийн ангилалд 130 кг-ын жинд мөнгөн медаль хүртжээ.
Унгар улсын Зомбатхей хотод чөлөөт бөхийн ахмадын ДАШТ болж байгаа билээ. Энэхүү тэмцээнд манай улсаас гурван бөх оролцсоноос Дархан-Уул аймгийн “Хасу-Мегаватт” клубийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Ш.Баянмөнх 41-45 насны бөхчүүдийн ангилалд 130 кг-ын жинд мөнгөн медаль хүртжээ. Энэ ангилалд 20 орны 60 бөх зодоглож 130 кг-ын жинд Унгар, Монгол, Казахстан, Турк, Франц зэрэг таван орны найман бөх барилдсанаас манай бөх нэгдүгээр тойрогт Францын бөх Янек Пармантер, хоёрдугаар тойрогт Казахстаны бөх Аскар Шандаров нарыг дараалан оноогоор ялж алтан медалийн төлөөх барилдаанд Туркийн бөх Мустафа Баярамд дийлдэж мөнгөн медаль дээр буужээ.
Тэрбээр дараа нь болсон чөлөөт бөхийн ахмадын элсний ДАШТ-д мөн оролцож +90 кг-ын жинд хүрэл медаль энгэртээ зүүжээ. Тус жинд долоон орны 11 бөх өрсөлдсөнөөс манай бөх Иран, Оросын бөхчүүдийг ялж Грек, Норвегийн бөхөд ялагджээ.
Олон улсын хэмжээний мастер Ш.Баянмөнх нь 2009 онд Турк улсын Анкара хотод болсон ахмадын ДАШТ-д 130 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байв.



















































