
Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон бол Төв аймгийн нутгаар цас оржээ. Харин өнөөдөр зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн зүүн хэсгээр хур тундас орох аж.

Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон бол Төв аймгийн нутгаар цас оржээ. Харин өнөөдөр зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн зүүн хэсгээр хур тундас орох аж. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 6-11 градус, говийн нутгийн баруун хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна. Харин Улаанбаатар хотод үүл багасч, хур тундас орохгүй бөгөөд салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 8-10 градус дулаан байна.