Өнөөдөр 13.00 цагаас Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэх Д.Батбаатарыг шүүнэ.
Өнөөдөр 13.00 цагаас Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэх Д.Батбаатарыг шүүнэ. Түүнийг Эрүүгийн хуулийн 125.1-т зааснаар буруутган шүүж байгаа юм. Тус зүйл ангид хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, түүнчлэн хохирогчийг тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ. Хуралд даргалагч шүүгчээр Ч.Отгонбаяр, улсын яллагчаар Г.Тунгалагбуянт, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх нар оролцоно. Б.Чимэг



















































