Хэнтий аймгийн Галшар суманд гарсан малын “Галзуу” өвчний улмаас тогтоосон хязгаарлалтын дэглэмийн хугацаанд нэмж өвчлөл гараагүй тул өчигдөр хорио цээрийн дэглэмийг цуцалжээ.
Хэнтий аймгийн Галшар суманд гарсан малын “Галзуу” өвчний улмаас тогтоосон хязгаарлалтын дэглэмийн хугацаанд нэмж өвчлөл гараагүй тул өчигдөр хорио цээрийн дэглэмийг цуцалжээ. Мөн Архангай аймгийн Цэнхэр, Эрдэнэбулган суманд гарсан “Үхрийн хорт салст халуурал” өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцалсан байна. Харин Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд гарсан малын халдварт “Боом”, Дархан-Уул аймгийн Дархан суманд гарсан “Гахайн мялзан”, Хэнтий аймгийн Батноров суманд гарсан “Галзуу” өвчний тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.



















































