ДЭМБ-ын НДББХ-ны 63 дугаар чуулганы сүүлийн өдрийн нэгдсэн хуралдаанаар дархлаажуулалтын өргөтгөсөн хөтөлбөр, халдварт гепатит, ХДХВ/ДОХ, хумхаагийн хяналт, бүсийн захирлын сонгуулийн дүрэм болон захиргааны зарим асуудлыг хэлэлцлээ.
ДЭМБ-ын НДББХ-ны 63 дугаар чуулганы сүүлийн өдрийн нэгдсэн хуралдаанаар дархлаажуулалтын өргөтгөсөн хөтөлбөр, халдварт гепатит, ХДХВ/ДОХ, хумхаагийн хяналт, бүсийн захирлын сонгуулийн дүрэм болон захиргааны зарим асуудлыг хэлэлцлээ.Халдварт гепатитаас урьдчилан сэргийлэх, хянах асуудлын хувьд манай бүсийн хороонд харьяалагддаг 37 улс орны 30 нь 2012 он гэхэд 5 хүртлэх насны хүүхдийн дундах гепатит B-ийн халдварын тархалтыг 2 хувиас бага болгож бууруулах зорилтдоо хүрэх боломжтой болж байгаа бөгөөд улмаар 2017 он гэхэд 5 хүртлэх насны хүүхдийн дундах гепатит B-ийн халдварын тархалтыг 1 хувиас бага болгож бууруулах шинэ зорилт авлаа.
ХДХВ-ын хяналтын асуудлын хувьд Монгол Улс бүсийн хэмжээнд бага тархалттай улсуудын тоонд орсон хэвээр байгаа ч энэхүү “бага тархалттай” гэсэн томъёололын улмаас олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарал сулран, санхүүгийн дэмжлэг буурахад хүрнэ, сүүлийн жилүүдэд Монгол Улсад халдвар, ялангуяа эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүдийн дундах шинэ халдварын тархалт улам бүр нэмэгдсээр байгаа талаар тэмдэглээд, олон улсын байгууллагууд болон хандивлагч нарыг ХДХВ-ын халдварын бага тархалт бүхий улсуудад хөрөнгө оруулалт хийх замаар бүс нутгийн болон дэлхий нийтийн ХДХВ-ийн тархалтыг бууруулах стратегитай ажиллахыг уриалав.
Ийнхүү БНСВУ-ын Ханой хотноо хуралдсан ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 63 дугаар чуулган амжилттай чуулж дууслаа.



















































