ӨМӨЗО-ны соёлын өдрүүд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Энэ ажлын хүрээний нэг арга хэмжээ нь Монголын Уламжлалт Анагаах Ухааныг таниулах, сурталчилах үйл ажиллагаа юм. Энэ ажлын хүрээнд 9 дүгээр сарын 17-ны өдөр Уран зургийн галерейд Монголын УАУ-ны түүхийг үзүүлсэн үзэсгэлэн зохион байгуулагдаж ард иргэд өргөнөөр оролцсон.Харин 9-р сарын 18-ны өдөр Монгол улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны уламжлалт анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран “Монгол анагаах ухааны хөгжлийн өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний онол практикийн бага хурлыг зохион байгууллаа.

Хуралд хоёр орны 14 эмч, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид уламжлалт анагаах ухааны орчин хөгжлийн чиг хандлага, уламжлалт анагаах ухааны онол, уламжлалт анагаах ухааны оношлогоо, уламжлалт жор судлал, уламжлалт засал, уламжлалт эмчилгээний аргууд зэрэг олон чиглэлээр сонирхолтой илтгэлүүд тавьж хэлэлцүүллээ.
Хуралд ӨМӨЗО-ны Эрүүлийг хамгаалах газрын дэд дарга, Монгол - Хятад эмнэлгийг хамаарах товчооны дарга, ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлгийн хорооны захирал н.Улаан, Олон улсын Монгол эмнэлгийн хорооны ерөнхий эмч, профессор н.Божиншан, Монголын талаас ЭМЯ, БШУЯ-ы холбогдох хүмүүс, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Т.Ган-Эрдэнэ зэрэг хүндэт зочдоос гадна уламжлалт анагаах ухааны салбарт ажилладаг 200 гаруй эмч, мэргэжилтэн, судлаачид идэвхтэй оролцлоо.
Хоёр орны эмч, судлаачид уламжлалт анагаах ухааны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал солилцон цаашид:
1. Уламжлалт анагаах ухааны бүхий л чиглэлээр хамтран ажиллах
2. Энэхүү хурлыг жил бүр уламжлал болгон хоёр оронд ээлжлэн зохион байгуулж байх
3. Уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажилладаг эмч мэргэжилтнүүдийг харилцан солилцож туршлага судлах чиглэлээр хамтран ажиллах шийдвэр гаргасан.
Дараагийн арга хэмжээ нь 2012 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр ЭМШУИС-ийн Зөвлөх поликлиникт ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлгийн хорооны тэргүүлэх зэргийн эмч нар манай ард иргэдэд үнэгүй үзлэг, оношлогоо, зөвлөгөө өгсөн үйл ажиллагаа байв. Үзлэгт нийт 600 гаруй хүн хамрагдлаа.