Өнөөдөр Төрийн ордны “А” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 15.00 цагт болно. Хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/ болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Мөн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг тус тус хэлэлцэхээр болжээ. Б.Золбоо



















































