Хятадын
засгийн газартай холбоотой системээс Цагаан ордны мэдээллийг хакердах
гэж оролдсон хэмээх мэдээллийг өчигдөр Freebeacon сайт бичжээ.
Хятадын засгийн газартай холбоотой системээс Цагаан ордны мэдээллийг хакердах гэж оролдсон хэмээх мэдээллийг өчигдөр Freebeacon сайт бичжээ. Хакерууд нууц бус сүлжээнд амжилттай нэвтэрсэн ч Засгийн газрын ямар нэг нууц мэдээлэл хулгайлагдсан эсэх нь тодорхойгүй байна. Ямартай ч нууц мэдээлэл рүү нэвтэрч чадаагүй хэмээн найдаж байгаа аж. Хакеруудыг системрүү нэвтрэхдээ Цагаан ордны Цэргийн албаны цөмийн тушаалыг ашигласан хэмээн үзэж байна.
Гэвч эдгээр мэдээллийг дээрх сайтад өгсөн Цагаан ордны нэрээ нууцалсан албан тушаалтан “Интернэт сүлжээгээр дайрсан гэдэг нь тодорхойлогдсон, гэхдээ систем тусгаарлагдсан байсан учир чухал мэдээлэл алдагдсан гэх шинж тэмдэг алга. Мөн нууц бус мэдээллүүдэд ч хүрсэн гэх нөлөөлөл харагдахгүй байна” хэмээжээ.
Мөн “Энэ төрлийн хакер маш ховор тохиолддог. Учир нь хийхэд маш хэцүү. Хакерчин хамгаалалтын системыг нэвтрэхийн тулд албаны электрон шуудангийн хаягуудыг дуурайлган хийдэг” хэмээн Цагаан ордон халдлагад өртсөн тухай нууцыг задруулсан эрхэм хэлжээ.

Д.Идэр