УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнөөдөр Төрийн ордны “Г” танхимд 11.00 цагаас мэдээлэл хийнэ. Хурлаар хүүхдийн мөнгөний талаар мэдээлэл өгөх юм. Засгийн газрын өнгөрсөн сарын хуралдаанаар өчигдрөөс эхлэн хүүхдийн мөнгө олгох ажлыг зохион байгуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгасан. Тиймээс тэрээр уг асуудлаар хурал хийж байгаа юм. Өнөөдрөөс эхлэн Хүний хөгжил сангаас Монгол улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдсэн билээ. Б.Золбоо



















































