Хан-Уул дүүргийн зургадугаар хороо Яармагийн гэр хороолол энэ жилээс
түлшинд хэмнэлттэй, утаа бага гаргадаг зуухны түгээлтэд хамрагджээ.

Хан-Уул дүүргийн зургадугаар хороо Яармагийн гэр хороолол энэ жилээс түлшинд хэмнэлттэй, утаа бага гаргадаг зуухны түгээлтэд хамрагджээ. Зуухны төслийг тендерт шалгарсан “Рояал өүшин” компани хэрэгжүүлнэ. Тус компанийн “Дөл” зуух нь галын нөлөөнд ордоггүй хүйтэн төмрөөр хийгдсэн тусгай жороор бүтээгдсэн крамкин доторлоготой найман кг нүүрс 4-5 цаг шатана. Шаталт дууссаны дараа дулаанаа хоёр цаг барихаар бүтээгдсэн аж. Яармагт байрлах Хан-Уул дүүргийн 5,6,8-р хороонд зуух түгээх ёслолын ажиллагааны нээлт боллоо. Нээлтэд нийслэлийн Үйлдвэрлэл эклогийн асуудал хариуцсан орлогч дарга Д.Пүрэвдаваа болон дүүрэг, нийслэлийн агаарын чанарын албаныхан оролцов.