Ираны мөнгөн тэмдэгт “Риал”-ын ханш ганц өдөрт 16 хувиар буурсан нь үнэт цаасны үнийн уналтын рекорд тогтоосон хэрэг болжээ.
Ираны мөнгөн тэмдэгт “Риал”-ын ханш ганц өдөрт 16 хувиар буурсан нь үнэт цаасны үнийн уналтын рекорд тогтоосон хэрэг болжээ. Гудамжны худалдаачид өнгөрсөн Ням гаригт 29500 риалыг нэг доллараар зарж байсан бол өчигдөр 34500 риалыг нэг доллараар арилжжээ.
Ираны үндэсний мөнгөн тэмдэгт унах болсон шалтгааныг Барууны орнууд НҮБ-ын хуралдаанаас тус улсын Цөмийн хөтөлбөрийг эсэргүүцсэнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна.
Барууны орнууд Ираныг цөмийн зэвсэг үйлдвэрлэж байна хэмээн буруутгасан бол Иран эрчим хүч хангахад л хэрэглэнэ хэмээн няцааж байгаа юм.
Ираны мөнгөн тэмдэгтийн тогтмол ханшаар 12260 риал нэг доллартай тэнцдэг аж.
Д.Идэр



















































