

Тэрээр “АНУ-ын Хойд Солонгост явуулж буй бодлого Хойд Солонгосын хойгийг дэлхий дээрх хамгийн аюултай газар болголоо. Жижиг оч цөмийн дайны галыг авалцуулж болох юм” хэмээн хэлжээ. Нью-Йорк хотноо болсон чуулганд үг хэлсэн 193 үндэстний сүүлийн илтгэл ийнхүү олныг гайхашруулсан байна.
Хойд Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Пак Кил Ён энэхүү илтгэлдээ одоогийн удирдагч Ким Чень Уныг магтсан байна.
Мөн “Улсынхаа бүрэн эрхийг хамгаалахын тулд бид зэвсэг үйлдвэрлэхээс өөр аргагүй” хэмээн Пак Кил Ён хэлсэн байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын цөмийн зэвсгийн туршилтыг 2006-2009 онд хориглож байсан юм. Харин энэ оны эхээр Барууны орнууд Хойд Солонгос байршил нь тодорхойгүй газар цөмийн зэвсэг турших нь ойлгомжтой боллоо хэмээн мэдээлэх болсон байна.
Хойд Солонгос цөмийн зэвсэг үйлдвэрлэх нь үндэстэн өөрийгөө хамгаалах гол хэрэгсэл болно хэмээн байр сууриа илэрхийлж, энэ тайлбараараа АНУ, Япон, Солонгос, ОХУ, БНХАУ-тай 2008 оноос хойш таагүй харилцаатай байгаа юм.
Д.Идэр
