
Филиппиний Кино урлагийн хамгийн алдартай бүтээл болох “Чингис хаан”
киног өнгөрсөн ням гаригт нийслэл Манилад гаргах ёслолын ажиллагаанд тус
улсын ерөнхийлөгч Бэниньо Акино III хүрэлцэн ирж оролцжээ.

Филиппиний Кино урлагийн хамгийн алдартай бүтээл болох “Чингис хаан” киног өнгөрсөн ням гаригт нийслэл Манилад гаргах ёслолын ажиллагаанд тус улсын ерөнхийлөгч Бэниньо Акино III хүрэлцэн ирж оролцжээ. 1950 онд Филиппиний нэртэй найруулагч Мануэль Кондэгийн бүтээсэн энэ кино түүнээс хоёр жилийн дараа Венецийн кино наадамд оролцож Филиппинд кино хийдэг гэдгийг дэлхийд анх удаа танилцуулж байжээ.
Парисын архивт байсан уг киноны эх хувийг филиппинчүүд хуучин кино сэргээн засварлах төслийнхөө хүрээнд Франц, Италийн мэргэжилтнүүдтэй хамтран энэ жил сэргээсэн юм. Улмаар өнгөрсөн наймдугаар сарын Венецийн кино наадамд үзүүлсэн хуучны сонгодог 10 киноны нэг нь энэ кино болсон билээ. Харин бүтээгдсэнээсээ хойш 52 жилийн дараа нутагтаа анх удаа гарч байгаа нь энэ юм.
Д.Ундрах 24tsag.mn