УИХ-ын 92 дугаар тогтоол гарсантай холбогдуулан “Рио Тинто” группээс Засгийн газарт захидал илгээж, таван арга хэмжээ авахаа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын ажлын хэсгийн гишүүн Х.Болорчулуун тайлбар хийлээ. Тэрбээр “Оюу Толгой” бол “Эрдэнэт”-ээс зургаа дахин том нөөцтэй, дэлхийд нөөц баялагаараа гуравт жагсдаг орд. Ийм том ордоо бид хэвийн бизнесийн гэрээ зарчмаараа цааш нь засаад явчихбал Монгол Улс гаднаас эдийн засгийн хувьд хараат биш болно. Өр гэж ярихгүй болно. Үүний анхны алхмыг өчигдөр ирсэн захиа биднийг баярлуулж байна. 2009 онд гэрээ байгуулагдсан, муу гэрээ болсон. 2015 онд Дубайн гэрээгээр бүр муудсан. Монгол Улсыг өрөнд оруулах, санхүүгийн луйвар явагдсан. Риогийн гүйцэтгэх захиралтай Ерөнхий сайд, Түр хорооны гишүүд уулзсан. Бид нэг ижил зарчмын шаардлага тавьсан. 34 хувийг бид үнэтэй авах ёсгүй. Энийг үнэгүй болго. Өрийг тэглэ гэдэг. Монголын ногдол ашиг урагшилж байна. Мөн цахилгаан станцын асуудлыг Монголын талын хэлснээр шийдэхээр захидалдаа дурдсан байна. Дубайн гэрээнд олон улсын санхүүгийн аудит оруулахаар хүлээн зөвшөөрсөн. Бидний хүссэнээр таваас зургаан буулт хийсэн. Бид хэлж байсан. Энэ уулзалтаар асуудлаа шийдвэрлэж чадахгүй бол Арбитрийн ширээний ард очих болно. Хэрэв тэнд очвол 100 хувь ялна гэж итгэлтэй хэлж байсан. Анх эрхэмсэг хандаж байсан бол сүүлдээ ойлгож, бидэнтэй хүндэтгэлтэй хандсан. Өмнө Засгийн газрууд нөлөөнд нь автдаг байсан. Ерөнхийлөгч нь нөгөө талд ажилладаг байсан. Харин өнөөдөр бол баялагтаа эзэн Монгол Улсын Засгийн газар, Ерөнхийлөгчтэй болсны хүч шүү гэж энэ дашрамд хэлмээр байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (8)