

Усан онгоцонд нийт 120 гаруй зочигч явжээ. 100 гаруй зочигчийг аралруу зөөж амжсан байна. Амиа алдсан найман хүнийг хэн болохыг тодорхойлж амжаагүй байна. Мөн усан онгоцонд хэдэн насанд хүрэгсэд, хүүхэд явж байсан нь тодорхойгүй байсан байна.
Усан онгоц “Hongkong Electric” компанид харьяалагддаг бөгөөд тус компанийн ажилчид болон гэр бүлийнхнийг Виктория бомтод аваачин Хятадын улс тунхагласаны баярт зориулсан галын наадам үзүүлэхээр явж байжээ.
“Манай онгоц Ламма арлыг 20:15 цагийн үед орхисон. Гэвч хөдлөөд удаагүй байтал биднийг жижиг завь мөргөчихсөн. Биднийг живж байхад мөргөсөн завь зогсолгүй ориход явсан” хэмээн онгоцны ажилтан ярьсан байна.
Энэ үйл явдлыг зарим телевиз шууд дамжуулсан байна. Сураггүй алга бологсод болон мөргөөд зугтсан завийг хайж байна.
Д.Идэр











