Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах тухай хуулийг УУХҮ-ийн сайдад олгосон байгаа. УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж, урт болон дунд хугацааны эдийн засгийн хөгжилтийг хангаж, эрдэс баялагийн нөөцийг нэмэгдүүлнэ гэсэн гэсэн бодлогыг тусгасан байдаг. Гэвч 2011 онд 2570 тусгай зөвшөөрлийн хүрээнд 300 гаруй тэрбум төгрөгийн геологи хайгуулын ажил хийсэн байгаа. Өнөөдөр энэ тоо 900 гаруй зөвшөөрлийн хүрээнд 86 орчим тэрбум төгрөгийн геологийн хайгуулын ажил байгаа нь хангалтгүй байна. Сонгон шалгаруулалтын журмаар сүүлийн гурван жилийн хугацаанд 230 орчим тусгай зөвшөөрөл олгосон нь сард 6, 7-хон тусгай зөвшөөрөл олгож байгаа нь геологи хайгуулын үйл ажиллагаа явуулдаг компани ажилгүй болох, дампуурах нөхцөл рүү орж байна гэсэн үг. Боловсруулалт, борлуулалт, хувиарлалтад тус бүрт нь анхдагч хуулийг өргөн барьсан. Тэр дундаа хайгуулын ажлыг эрчимжүүлснээр дараа дараагийн Эрдэнэт, Оюу Толгой, Таван толгойн ордыг нээж илрүүлэх, түүнийгээ ашиглалтад оруулах, үр ашигтай боловсруулж, борлуулж иргэн бүрт хувиарлах цогц замыг бий болгохын тулд хайгуулын ажлын сонгон шалгаруулалтыг нээлттэй илт тод болгох зайлгүй шаардлагатай. Өнөөдөр дөрвөн сая хүрэхгүй орчим талбай сонгон шалгаруулалтын журмаараа олгох талбайд үлдсэн байгаа. Энэ талбайг төсвийн хөрөнгөөр хийж байгаа" гэлээ.
Б.Жаргал