

Өөрөөр хэлбэл, хууль бусаар ан хийдэг хүмүүсээр өөрсдөөр нь хамгаалуулах арга аж. Иймд Ононгийн сав газраар загасчдын клуб байгуулж, гишүүдийн хууль эрх зүй, цаашдын тогтвортой үйл ажиллагааг чадавхжуулах сургалтыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас зохион байгуулсан байна.
Сургалт Хэнтий аймгийн Баян-Адарга суманд болсон бөгөөд загасчид клубын гишүүд, байгаль орчны байцаагч, хөтөч зэрэг 60 гаруй хүн оролцсон байна. Сургалтад оролцогчид тухайн сумын загасчлалын байдлыг ажиглаж, судалгаа, эргүүл хяналтын стратеги, төлөвлөгөөг ярилцаж тодорхой шийдвэр гаргасан байна.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)