Xан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх Богд ууланд өнгөрсөн баасан
гаригт холбогдох мэргэжлийнхэн десант бууж хууль бусаар самар түүж
байсан иргэдийг буулгав.
Xан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх Богд ууланд өнгөрсөн баасан гаригт холбогдох мэргэжлийнхэн десант бууж хууль бусаар самар түүж байсан иргэдийг буулгав.Тодруулбал, тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Богд уулын хамгаалалтын захиргаа гээд найман хүний бүрэлдэхүүнтэй баг тус ууланд гүний шалгалт хийж ажилласан. Энэ үеэр хууль бусаар, зөрчил гарган самар түүж байсан дөрвөн отгийн 34 хүнийг буулгасан байна. Мөн тэдний хэрэглэж байсан муна, самар цайруулагч машиныг хураан авчээ.
Д.Ундрах



















































