
Унгарт болж буй чөлөөт бөхийн ахмадын ДАШТ-ээс Дархан-Уул аймгийн
"Хасу-Мегаватт" клубийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Ш.Баянмөнх
мөнгөн медаль хүртжээ.

Унгарт болж буй чөлөөт бөхийн ахмадын ДАШТ-ээс Дархан-Уул аймгийн "Хасу-Мегаватт" клубийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Ш.Баянмөнх мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр 41-45 насны бөхчүүдийн ангилалд 130 кг-ын жинд өрсөлдсөн бөгөөд энэ жинд Унгар, Монгол, Казахстан, Турк, Франц зэрэг таван орны найман бөх барилдсан байна. Түүнчлэн чөлөөт бөхийн ахмадын элсний ДАШТ-д мөн оролцож +90 кг-ын жинд хүрэл медаль хүртжээ. Тус жинд долоон орны 11 бөх өрсөлдсөн байна.
Д.Ундрах 24tsag.mn