
Ижил хүйстэн хүүхдүүдийг эсрэг хүйстнээ сонирхдог болгохыг зоридог
сэтгэл засал тун удахгүй Калифорни мужид хууль бус болох гэж байна.

Ижил хүйстэн хүүхдүүдийг эсрэг хүйстнээ сонирхдог болгохыг зоридог сэтгэл засал тун удахгүй Калифорни мужид хууль бус болох гэж байна. Тус мужийн захирагч ийм сэтгэл засал нь залуу хүмүүсийг сэтгэл гутрал, амиа хорлолтод хөтлөдөг бөгөөд шинжлэх ухааны үндэсгүй хэмээн үзэж, өөрийн твиттер хуудаснаа бичжээ. Мужийн сенат тус хуулийг тавдугаар сард хэлэлцсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт мужийн захирагч Жерри Браун гарын үсгээ зуржээ. Хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд 18-аас доош насны хүмүүсийн бэлгийн чиг хандлагыг өөрчлөх оролдлогыг хориглож байгаа юм.
Харин Ижил хүйстэнүүдэд зориулсан эмчилгээ, судалгааны Үндэсний төвөөс энэ хуулийн заалтын эсрэг зарга үүсгэхээр төлөвлөж байгаа аж.