Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 31 үйлдлийг бүртгэгджээ.

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 31 үйлдлийг бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 24 хэргийн эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Уг хоногт нийслэлд бусдын биед гэмтэл учруулах гурав, хулгайлах долоо, дээрэмдэх нэг, танхайрах гурав гарчээ. Мөн зам тээврийн 20 осол бүртгэгдэж, 14 хүн гэмтсэн байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 114 хүнийг эрүүлжүүлжээ.
Б.Чимэг