Энэ өдрөөс 14 жилийн өмнө С.Зориг агсан таалал төгссөн билээ. Жил бүрийн энэ өдөр түүний ах дүү, хамаатан садан, найз, улс төрд хамт зүтгэж нөхөд нь түүнийг санан дурсаж хөшөөнд нь цэцэг өргөдөг. Энэ жилийн цэцэг өргөх арга хэмжээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, хотын дарга Э.Бат-Үүл, засгийн газрын сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Г.Батхүү, С.Оюун, С.Бямбацогт, АН-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, Кёкшюүзан Д.Батбаяр тэргүүтэй хүмүүс оролцлоо.
Энэ өдрөөс 14 жилийн өмнө С.Зориг агсан таалал төгссөн билээ. Жил бүрийн энэ өдөр түүний ах дүү, хамаатан садан, найз, улс төрд хамт зүтгэж нөхөд нь түүнийг санан дурсаж хөшөөнд нь цэцэг өргөдөг. Энэ жилийн цэцэг өргөх арга хэмжээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, хотын дарга Э.Бат-Үүл, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ дахь ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайд С.Оюун, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын даргын зөвлөх Г.Батхүү, тэргүүтэй хүмүүс оролцлоо.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Энэ өдөр С.Зоригийн анд нөхөд, гэр бүл, ах дүү нар нь ирж хүндэтгэл үзүүлдэг. С.Зоригийн амь насыг зэрлэгээр хөнөөсөн эзнийг илрүүлэх ёстой гэсэн байр суурийг би байнга баримталдаг. Жилийн өмнө үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй асуудлыг авч хэлэлцсэн. Ерөнхийлөгч болоод энэ асуудлыг анхаарч ирлээ. Ер нь ажиглаж байхад энэ хэргийг шалгаж байсан мэргэжлийн хүмүүсийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ёстой юм байна. Яг жилийн өмнө улсын ерөнхий прокурорын саналыг сонссон. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг анхнаас нь шалгаж байгаа хүмүүсийн санал дүгнэлтийг сонссон байгаа. Ингээд их хурлын тодорхой байгууллагуудын зүгээс шийдэх шаардлагатай ажлууд байгаа. Засгийн газрын зүгээс анхаарах шаардлагатай ажлууд байгаа. Өмнө нь энэ хэрэг дээр ажиллаж байсан хүмүүсийг санаатай санаандгүй өөр тийш нь томилсон зүйл байгаа. С.Зоригийн хэрэг дээр ажиллах хэсгийнхэнд санхүү болон бусад шаардлагатай асуудлууд дээр хойрог хандсан зүйл байсан. Харин одоо энэ бүх зүйлийг шийдсэн байгаа. Энэ хэргийг шалгах үйл явц дээр ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун: Зайлшгүй энэ хэрэг илэрч байж дараагийн захиалгатай хэргүүд гарахгүй гэсэн баталгаа бий болно. Одоо ч ийм хэрэг гарахгүй гэсэн баталгаа байхгүй. Энэ бол манай улс орны аюулгүй байдалд тулгамдсан асуудал. Энэ хэрэг илрэхгүй байгаа нь үнэхээрийн харамсалтай. Хэцүү байдаг. Заавал илрүүлэхийн төлөө холбогдох хүчний байгууллагууд явах ёстой. Ажлын хэсэг одоо болтол ажиллаж байгаа. Өнгөрсөн 9 сард ерөнхийлөгч аюулгүйн зөвлөл дээрээ сонсоод тодорхой арга хэмжээнүүдийг авсан. Энэ нь бас хэргийг илрүүлэхэд түлхэц болоосой гэж хүсч байна.
Хотын захирагч Э.Бат-Үүл: 1
4 жилийн өмнө С.Зоригийг бүрэлгэсэн энэ аймшигт хэрэг бол үнэхээр Монголын нийгмийг цочироосон. Өнөөдөр болтол энэ хэргийг үйлдсэн хүмүүс олдоогүй. Улс төрийн зорилготой энэ хэргийг илэрнэ гэдэгт итгэлтэй байна.УИХ-ын даргын зөвлөх Г.Батхүү: Монголын шинэ үеийн сор энэ хүнд би жил бүр ирж хүндэтгэл үзүүлдэг. С.Зориг өнөөдөр амьд сэрүүн байсан бол Монголын нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг илүү өөрөөр шийдэх байсан байх. Энэ хэргийг илэрнэ гэж жил болгон хүлээж байдаг. Илрүүлэх ёстой гэж боддог. Олон улсын парламентын хүрээнд ч яригддаг асуудал.
Т.Хулан
























































Сэтгэгдэл (19)