
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалга, улсын төсвийн
хөрөнгө оруулалтаар VI хороонд 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 189
дүгээр цэцэрлэг өнөөдөр ашиглалтад орж хүүхэд багачуудаа хүлээн авлаа.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалга, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар VI хороонд 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 189 дүгээр цэцэрлэг өнөөдөр ашиглалтад орж хүүхэд багачуудаа хүлээн авлаа. Тус хороо эдүгээ 1746 өрхийн 7800 гаруй хүн амтай бөгөөд үүнээс сургуулийн өмнөх боловсрол эзэмших насны 500 гаруй хүүхэд байдаг байна. Шинээр ашиглалтад орж буй 189 дүгээр цэцэрлэг таван бүлэгт 160 хүүхэд хүлээн авч таван багш мөн тооны сургагч багштайгаар хичээлийн шинэ жилээ эхлүүлэв.
Цэцэрлэгийн барилгын ажлыг “Алтанбулаг трейд” компани гүйцэтгэсэн бөгөөд халаалтыг нь цахилгаанаар шийджээ. Харин тог тасарсан үед аваарын дизель ашиглан дулаанаа авч болох аж.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)