зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөг хэлэлцлээ

2012-10-02
0
ЖИРГЭХ

   Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны хурал өнөөдөр боллоо. Хурлаар 2013-2014 онд хийх ажлын төлөвлөгөө, 2012 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын талаарх Эрчим хүчний болон Зам, тээврийн сайдын мэдээллийг сонсов. ­­­
2012-10-02agaar_big
   Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2013-2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тухай Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Р.Мягмар танилцуулахдаа “Эрчим хүчний хэмнэлттэй, ердийн халаалтын зуухыг гэр хорооллын нийт өрхөд нэвтрүүлж дуусгана. Хот, гэр хорооллын гудамж, зам талбайн гэрэлтүүлэг, авто замын дохиололд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг /нар, салхи/ ашиглах, түүхий нүүрсэн дэх химийн хорт элементүүдийг микробиологийн аргаар цэвэрлэх технологи нэвтрүүлэх, гэр, орон сууцны төрөл бүрийн дулаалгын материал үйлдвэрлэх үйлдвэрүүдийг дэмжих, хотын зүүн хэсэгт УС-15-д орчин үеийн дэвшилтэт технологи ашигласан 240 МВТ хүчин чадалтай дулааны станц, гэр хороололд бага оврын дулааны эх үүсвэрийг дулаан, цэвэр усны шугамын хамт барих, Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгааны дэд өртөө, цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, “Сонгино” 220/110/35 кВ-ын 2х125 МВА дэд станц, 220кВ-ын 10 км ЦДАШ, “Их тойрог” 110 кВ-ын 97 км ЦДАШ, 110/35/10 кВ-ын 2х40 МВА дэд станц байгуулах, Баянголын амны “Баянгол” хорооллын 110 кВ-ын 22 км ЦДАШ, 110/35/10 кВ, 2х40 МВА дэд станц, хотын төвлөрсөн хогийн цэгүүдийн хөрс, агаар, усны шинжилгээ, судалгаа хийх зөөврийн лаборатори, барилгын болон бусад хог боловсруулах үйлдвэр, аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж,  дүүрэг бүрт боловсруулсан түлшний нөөцийн агуулах, эрчим хүчний хэмнэлттэй, сайжруулсан зуухны үйлдвэр бий болгох, Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол дахь халаалтын зуухнуудыг татан буулгаж, төвлөрсөн дулаан хангамжид холбох, автомашинаас үүсэх хорт утааг багасгах технологи нэвтрүүлэх, турших, утаа ихтэй болсон Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Баянхонгор, Дархан-Уул, Өвөрхангай, Орхон аймаг,  Налайх дүүрэгт үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөөд байна. Эдгээр ажлыг хэрэгжүүлэхэд 282.3 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнээс 2013 онд хэрэгжүүлэх ажилд 93.4 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байна” гэв.

  Эрчим хүчний яам төлөвлөсөн ажлуудаа хийж буй ч утаа багасгах хамгийн гол ажил “ДЦС-2” ТӨХК–ийг түшиглэн жилд 210,000 тн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолборын технологийн тохируулгын явц  удаашралтай байгаа аж. Гэхдээ энэ аравдугаар сард багтан үйлдвэрлэлийг эхлүүлэхээр зорьж ажиллаж байгаагаа танилцууллаа.

  Зам, тээврийн яамны хувьд 50 дуобус угсрах, дизель хөдөлгүүртэй 100 автобусыг цахилгаан хөдөлгүүртэй болгох, нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн 800, бага оврын 1500 автобусыг шингэрүүлсэн хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх ажил бараг эхлэлийн төдий байгааг дуулгав.
Хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулж Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга П.Цагаан хэлэхдээ “Шахмал түлшний цогцолборын тохируулга удааширч, автобуснуудыг шингэрүүлсэн хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх ажил аравхан хувийн хэрэгжилттэй буй юм байна. Бие биеэ хууралгүй ажлыг цагт нь хийж, чадаагүй бол хариуцлага тооцож эхэлье. Агаар бохирдуулж байгаа машин, айл өрхийг цахим мэдээллийн хэрэгсэлд зурагтай нь тавьдаг болъё. Хийн түлш болон цахилгаанаар явдаг машины импортыг нэмэгдүүлмээр байна. Тээврийн хэрэгслийн утааны хэмжилт, оношилгоог зөв хийдэг, хяналттай болгоё. Удаан жил ажилласан машин, асбестан бүтээгдэхүүнийг импортлохыг хориглоё. Дотоодын зуух үйлдвэрлэгчдэд гадныхтай адил татаас олгодог болмоор байна. Эдгээрийг, мөн хорооны гишүүдийн гаргасан саналуудыг тогтоолынхоо төсөлд тусгая. Саяхан эхэлсэн дулаалгын аянд иргэд, байгууллагыг идэвхтэй хамруулах ажил зохион байгуулмаар байна” гэлээ.
 
  2013 оноос эхлэн стандартын шаардлага хангаагүй гэрийн зуухнуудыг худалдан борлуулахыг хориглох ажлыг тодорхой үе шаттайгаар зохион байгуулж, хяналт тавьж ажиллах, 2012 оны 9 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулж буй “Дулаалгын аян”-д нийслэлд оршин суугч айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг татан оролцуулах, стандартын шаардлага хангаагүй авто тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хориглох, байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл нь зөвшөөрөгдөх хэмжээг хангаагүй, гарал үүслийн гэрчилгээгүй бүх төрлийн асбестан бүтээгдэхүүн, дугуй, шүүлтүүрүүдийг хилээр нэвтрүүлэхийг зогсоох, гадаад орнуудад ашиглагдаж байсан авто тээврийн хэрэгслийг тухайн улсын техникийн хяналтын байгууллагын дүгнэлтгүй импортлохыг хориглох, байгалийн шатдаг хий импортлон авто тээврийн хэрэгслүүдэд ашиглах, цахилгаан болон хосолсон /гибрид/ тээврийн хэрэгсэл хэрэглэхийг дэмжих, гаалийн татвараас чөлөөлөх, төмөр замыг хотоос гарган шилжүүлэх, 2013 онд багтаан авто замын тойрог, хурдны зам барих ажлуудыг эхлүүлэх, агаарын бохирдол хүлцэх дээд хэмжээнээс хэтэрсэн Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод, Өвөрхангай зэрэг аймагт дулааны төвлөрсөн системийг барьж байгуулах, гэр хорооллыг барилгажуулахад шаардлагатай цахилгаан, дулааны шугам сүлжээг өргөтгөх зэрэг ажлуудыг зохион байгуулах, хөрөнгийн эх үүсвэрүүдийг шийдвэрлэж хэрэгжүүлэх зэрэг заалт бүхий тогтоолын төслийг хэлэлцэн батлав.
2012-10-02agaar_big
Эх сурвалж:president.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • (78.26.128.168)
    ingej utaanaas salahgui ee, utaagui zuuh bnshdee, gal tuldeggui, tsahilgaanar ajilladag, mun tsahilgaan baga zartsuuldag, iim hachin utaagui zuuh gedeg yum ugch bsanaas, tiim zuuh hyamdraltai uneer ugchihuuch, hudlaa yum yariaad l bh yum
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
  • 04 (202.9.47.131)
    ГЭР ХОРЛООР ЯВАХД УУТАЙ БАЙДАГ ШҮҮ
    2012 оны 10 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    47 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    12 цаг 19 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    12 цаг 30 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    13 цаг 8 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    13 цаг 20 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    13 цаг 35 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    13 цаг 43 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    14 цаг 11 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК