
Унгарын
албаныхны үзэж буйгаар иргэд олсон орлогынхоо ихэнхи хувийг автомат
машины тоглоомонд үрдэг байна. Хэрвээ автомат машинаар тоглохыг хуулиар
хоригловол иргэд жил бүр 135 сая ам.доллар хэмнэх боломжтой болох гэнэ.
Тиймээс тус улсын Засгийн газраас мөрийтэй тоглоомыг хориглох ажлынхаа
хүрээнд тус улсын кафе, баар зэрэг газруудад автомат тоглоомын машин
байрлуулахыг хориглохоор болжээ.

Унгарын албаныхны үзэж буйгаар иргэд олсон орлогынхоо ихэнхи хувийг автомат машины тоглоомонд үрдэг байна. Хэрвээ автомат машинаар тоглохыг хуулиар хоригловол иргэд жил бүр 135 сая ам.доллар хэмнэх боломжтой болох гэнэ. Тиймээс тус улсын Засгийн газраас мөрийтэй тоглоомыг хориглох ажлынхаа хүрээнд тус улсын кафе, баар зэрэг газруудад автомат тоглоомын машин байрлуулахыг хориглохоор болжээ.
Гэхдээ энэ хуульд интернэтээр автомат тоглоом тоглох нь энэ хоригт хамаарахгүй юм байна.
Унгарын Ерөнхий сайд Лазар энэ талаар мэдэгдэхдээ “Уг хорионы цаана үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал багтаж байгаа” хэмээн хэлжээ. Мөн тэрбээр “Энэхүү хуулийг өнөөдөр Засгийн газраар батлуулах ба батлагдсан даруй энэ долоо хоногтоо багтаан хэрэгжүүлж эхэлнэ” гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн энэ хууль батлагдсан даруй кафе, баарууд дахь автомат тоглоомын машинуудыг хурааж, үүнд хяналт тавих гэнэ.
Цаашид автомат машины тоглоомыг зөвхөн казинод тоглохыг зөвшөөрөх бөгөөд бусад газруудад ийм машин байрлуулахыг хуулиар хориглох ажээ.
Д.Идэр