Төв аймгийн Эрдэнэ сумын хоёрдугаар багийн нутаг Туул голын эх орчмын Арбулаг гэдэг газарт БОНХ-ийн дэд сайд Б.Тулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчны бодлогын зөвлөх Э.Зоригт болон бусад албаны хүмүүсийн хамт мод тарих, ойжуулах ажлыг эхлүүллээ.
Төв аймгийн Эрдэнэ сумын хоёрдугаар багийн нутаг Туул голын эх орчмын Арбулаг гэдэг газарт БОНХ-ийн дэд сайд Б.Тулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчны бодлогын зөвлөх Э.Зоригт болон бусад албаны хүмүүсийн хамт мод тарих, ойжуулах ажлыг эхлүүллээ. Тус ажлын хүрээнд “Их уст Туул” төрийн бус байгууллага, “Трий глобал” ХХК-иуд хамтран “Мон полимент”, “Ньюком” зэрэг хувийн хэвшлийн компанийн удирдлагууд болон нийт албан хаагчид Туул голын эхийг нөхөн сэргээн ойжуулж байна.
Улаанбаатар хотын барилгажилт, бүтээн байгуулалт, түлшний хэрэгцээг хангах зорилгоор мод бэлтгэсний үр дүнд Туул голын урсгал муудаж, тасрах үзэгдэл сүүлийн жилүүдэд ажиглагдах болжээ. Тиймээс нэн тэргүүнд шаардлагатай 800 орчим га талбайд мод тарихаас энэ намар 230 га талбайг ойжуулах аж. Иймд нийт иргэд, аж ахуйн нэгжийг намрын мод тариалалтад оролцохыг уриаллаа.



















































