АНУ-ын
Нью-Йорк хотын пицца хүргэгч хүчингийн хэрэг үйлдсэн нь тогтоогджээ. 16
настай Цезарь Лукас Уэст Сайд гудамжинд пицца хүргэж иржээ. Тэрээр
үйлчлүүлсэн айлынхаа хажуугийн айлын хаалга түгжээгүй байхыг анзаарсан
байна.
АНУ-ын Нью-Йорк хотын пицца хүргэгч хүчингийн хэрэг үйлдсэн нь тогтоогджээ. 16 настай Цезарь Лукас Уэст Сайд гудамжинд пицца хүргэж иржээ. Тэрээр үйлчлүүлсэн айлынхаа хажуугийн айлын хаалга түгжээгүй байхыг анзаарсан байна. Тэрээр “Би байшинд орсон. Тэр зүйлийг хүссэн болохоор охины давуу талыг ашигласан” хэмээн хэлжээ.
Түүнийг байшинд ороход хүчиндүүлсэн эмэгтэй бяцхан охныхоо хамт унтаж байсан байна. Цезарь Лукас эмэгтэйг хүчиндэж байхад охин нь огт сэрээгүйг хэрэгтэн охины давуу тал хэмээн хэлжээ.
Энэ хэрэг өнгөрсөн бямба гаригийн 12:30 цагийн үед гарсан байна. Аймшигт үйлдлээ дуусгасан хэрэгтэн эмэгтэйн iPhone-ийг хулгайлсан байжээ.
Цезарь Лукасыг хүчин, хулгай, хүүхдэд аюул учруулсан зэрэг үндэслэлэхээр насанд хүрсэн хүнд тооцож яллахаар болжээ.
Мөрдлөгийн явцад хэрэгтэн өмнө нь дээрэм хийж байсан нь тогтоогдсон байна.
Д.Идэр




















































Сэтгэгдэл (1)