Цагдаагийн байгууллагын 102 дугаарын тусгай утсанд 1742 санал гомдол бүртгэгджээ. Үүнээс гадна зөрчлийн шинжтэй 1410 дуудлага ирсэн байна. Гэмт хэргийн шинжтэй 98, эрүүлжүүлсэн 241, хүний биед халдах 60, архидан согтуурахтай тэмцэх 70, хулгайлах 15, гэр бүлийн хүчирхийллийн 158, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 дуудлага иржээ. Мөн олон нийтийн газар биеэ зүй бус авч явах, танхайрах 124, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулах 68 санал гомдол бүртгэгдсэн байна.