“Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрт гал гарч, гал унтраах ангийн албан хаагчид унтраажээ. Галын нөхцөл байдал, түлшний нийлүүлэлтийн талаар үйлдвэрийн гүйцэтгэх захирал М.Ганбаатараас тайлбар хийлээ. Тэрбээр “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрт дөрвөн үйлдвэр ажиллаж байна. Дөрвөн үйлдвэрийн нэгдүгээр үйлдэрт үүрийн 4:00 цагт хатах шугаманд эхэлж гал гарсан. Нэгдүгээр үйлдвэр гурван шугамтай. Гурав дахь шугам дээр гал үйлдвэрт авалцсан байдалтай байна. Онцгой байдлын албан хаагчид ирээд 6:00цаг гэхэд галыг бүрэн унтраасан. Гал гарсан нэг үйлдвэр өнөөдрөөс ажиллах боломжгүй болж байна. Түлшний хувьд нийлүүлэлт хэвийн явагдаж байгаа. Онцгой байдал, Цагдаагийн алба хаагчид гал гарсан шугам дээр гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Нэг шугам өдөртөө 150 тонн нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай. Зүүн болон баруун бүсийн үйлдэрүүд өдөртөө 3000-3600 тонныг нийлүүлж байна.
Гал гарсан шугамыг Зүүн бүсийн Налайхад байрлах нэг шугамаар нөхөн ажиллуулж байгаа. Тиймээс нүүсний нийлүүлэлт хэвийн явагдаж байна. “Таван толгой түлш” ХХК шатах материалыг үйлдвэрлэдэг. Тиймээс эрсдэлийн маш өндөр зэрэгтэй. Түлшийг үйлдэрлэхдээ хатаах шугамаар буюу 180 градуст хатаадаг. Бага зэргийн өөрчлөлт гарахад л гал гарах өндөр эрсдэлтэй. Үүнтэй холбоотойгоор бид 25 бие бүрэлдэхүүнтэй галын ангитай. Мөн Онцгой байдлаас нэмэлт хүч ирсэнээр тоноглол руу гал алдалгүйгээр унтрааж чадсан. Гал гарсан шугамыг 14-20 хоногийн хооронд нөхөн сэргээнэ. Бэртэж гэмтсэн хүн байхгүй. Нэг хүн эмнэлгийн байранд эмнэлгийн тусламж авч байгаа” гэлээ.
Д.Батчулуун