Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр коронавирусний Омикрон хувилбар Монгол Улсад хоёр бүртгэгдлээ гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас энэ мэдээллийг няцааж, дараах тайлбарыг хийлээ. “Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу Монгол улсаас гадаад улсад зорчсон иргэдээс Ковид-19 эерэг илэрвэл ХӨСҮТ рүү мэдээлэгддэг ба 2021 оны арванхоёрдугаар сарын 20 өдөр л хамгийн сүүлд гадаадад зорчсон Монгол иргэн эерэг гарсан мэдээлэл ирсэн тэрхүү иргэнд ямар хувилбар илэрсэн талаарх гены дараалал тогтоох шинжилгээ хийгдэж байгааг мэдээлсэн байна. Монгол хоёр иргэн гадаадад зорчиж тэднээс Омикрон илэрсэн гэсэн мэдээлэл ташаа болохыг үүгээр хүргэж байна" гэв.