Япон улсаас автомашин ачуулж өгнө хэмээн 430 гаруй хүн залилсан гэмт этгээдүүдийг шүүх хурал ирэх долоо хоногт Сүхбаатар дүүргийн шүүхэд болохоор товлогджээ. Шүүх хуралд шүүгчээр М.Алдар, улсын яллагчаар Б.Батхишиг нар оролцоно.
Япон улсаас автомашин ачуулж өгнө хэмээн 430 гаруй хүн залилсан гэмт этгээдүүдийг шүүх хурал ирэх долоо хоногт Сүхбаатар дүүргийн шүүхэд болохоор товлогджээ. Шүүх хуралд шүүгчээр М.Алдар, улсын яллагчаар Б.Батхишиг нар оролцоно. Шүүгдэгчдийг Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, онц аюултай гэмт хэргийг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр буруутгаж буй юм. Хэрэв тэдний гэм буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу 15 хүртэлх жилийн ял сонсоно.
Эл хэргийг шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын 27-нд болсон ч нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.



















































