Замын-Үүд боомтод энэ сарын 10-аас эхлэн онц дэглэм тогтооно. Энэ хүрээнд ЦЕГ-ын 805 цэргийн ангиас дотоодын цэргүүд Замын-Үүд боомтод гурван сарын хугацаанд ажиллах юм. Цэргүүд хилийн 0 бүсээс гаалийн хяналтын терминал хүртэл тээвэр хийх бөгөөд тээвэрлэлтэд жолооч нарыг оролцуулахгүйгээр үнийг тогтвортой байлгах, мөн халдвар хамгааллын дэглэмийг сахиулах гэсэн хоёр гол үндэслэлээр уг шийдвэрт хүрчээ. Тэгвэл тээврийн үйл ажиллагаанд төр оролцож байгаа энэ шийдвэрийг Замын-Үүдэд тээвэр хийдэг 7000 жолооч эсэргүүцэж байгаа билээ.
Сэтгэгдэл (1)