Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусний эсрэг вакцины I тунд 49, II тунд 102, нэмэлт сэргээх тунд 1588, нийт 1739 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.0 хувь, II тунгийн хамралт 71.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 42.7 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2991 (25.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68353 (76.9 хувь), 16-17 насны 26934 (79.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.