Казахстан улсад өрнөж буй бослого үймээнээс шалтгаалан “Хүннү Эйр” компани өчигдрийн Улаанбаатар Бишкек чиглэлийн нислэгээ хойшуулжээ. Учир нь Бишкек рүү нислэг үйлдэхэд Казахстаны нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг бөгөөд Казахстан улсын Иргэний нисэхийн байгууллагатай холбоо тогтоож чадахгүй байгаа тул нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс нислэгийг 24 цагаар хойшлуулж, энэ сарын 8-нд үйлдэхээр төлөвлөжээ. Казахстан улсын Иргэний нисэхийн байгууллагын үйл ажиллагаа жигдээгүй байгаа юм байна.