Цагдаагийн байгууллагын 102 дугаарын тусгай утсанд өнгөрсөн хоногт 1959 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гадна зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл 1657 бүртгэгдсэн байна. Мөн хулгайн 18, гэр бүлийн хүчирхийллийн 138, гэмт хэргийн шинжтэй 77, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 152 дуудлага бүртгэгдлээ. Хүний биед халдсан 56, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 142, эрүүлжүүлсэн 225, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 70 тохиолдол гарчээ.
Сэтгэгдэл (2)