Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн мэдээлэл хийлээ. Омикрон хувилбарын давлагаа орж ирэх нь цаг хугацааны асуудал болоод байгаа тул хилийн тандалтыг сайжруулж, давлагаа эхлэх цагийг хойшлуулж байгаа гэж Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр хэллээ. Тэрээр “АНУ-д өдөрт нэг сая гаруй тохиолдол бүртгэгдэж байна. Мөн БНСУ-д томуу, томуу төст хэлбэрээр тархалт их байна. Манай улсын хувьд вакцины хамрагдалт өндөр, вакцины дараах дархлаа өндөр байгаа тул омикроны халдвар тархвал хөл хорио тогтоохгүйгээр дунд сургууль хичээллэх боломжтой. Вакцинтай хүмүүсийн халдвар тээх хугацаа тав хоног байгаа бол вакцингүй хүмүүсийн халдвар тээх хугацаа 7.5 хоног байна. Мөн вакцингүй, өвдөөгүй иргэд энэ давлагаанд өвдөх эрсдэл өндөр байна иймээс өнөөдрөөс эхлэн дөрөв дэх тунг иргэд сайн дураар хийх боломжтой. Дэлийн бусад улсад дахин халдвар авах тохиолдол тав дахин нэмэгдсэн. Израиль улс дөрөв дэх тунг хийж эхэлсэн ба нэмэлт тунгийн дараах дархлаа нэмэгдсэн үзүүлэлттэй байна” гэлээ.
Т.Мөнхжаргал